Бүтээн байгуулалт

    • modal-poster

      “ЧИНГИС ХААН” МУЗЕЙ

      Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулж, алдаршуулах нь Монгол Улсын хуваагдашгүй эрхэм үүрэг юм. Тийм учраас түүхийг бүтээж ирсэн хаад, язгууртнуудын амьдрал, үйл ажиллагаагаар уламжлан томоохон хэмжээний үндэсний музей байгуулах  явдал юм.

      Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан музей”-г байгуулах шийдвэр гарсан. Улмаар музейн шавыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

      Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулах захирамжийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргалаа.

      Тус музей нь Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн Монголчуудын төрт ёсны голомт XX зуунд хэрхэн дахин сэргэсэн хүртэлх цаг үеийг бүрэн хамруулах болно. Хүннүгийн анхны үндэслэгч Модун шаньюйгаас эхлэн Сяньби улсын толгойлогч Тоньюкук, Уйгурын хаан Моюнчур, Киданы хаад, Хамаг Монголын  Хабул, Хотул зэрэг түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн хаад язгууртныг гол мөхлөг болгон авч үзнэ. Мөн эртний төрт улсуудын хаад язгууртны он дараалал, тухайн цаг үеийн нүүдэлчдийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, хувцас эдлэл хэрэглэл, түүхэн томоохон үйл явдал зэргийг бодит эд өлгийн зүйлсээс гадна орчин үеийн өндөр технологи ашиглах, уран бүтээлчдээр шинээр бүтээлгэх зэрэг аргаар танхимуудыг байгуулна.

      Чингис хаан музейн цуглуулгыг музей, эрдэм шинжилгээний байгууллагаас холбогдох түүх, соёлын дурсгалт зүйлийг шилжүүлэх, археологийн судалгааны үр дүнд илрүүлж олох, хувь хүнээс болон гадаадын музей, номын сан, эртний эдлэлийн худалдаанаас худалдаж авах эсхүл хуулбарлан авах, хувь хүний бэлэглэл, солилцоо, гэрээслэл зэрэг хэлбэрээр бүрдүүлэх бөгөөд 4000 гаруй үзмэртэй байх юм. Мөн орчин үеийн өндөр технологийг үзүүллэгийн орон зайд бүрэн хэмжээгээр ашиглана.

      Соёл урлагийн газрын даргын 2020.10.01-ний өдрийн тушаалаар “Чингис хаан музейн үзмэрийн үзүүлэг дэглэлтийг боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан музейн 3-8 дугаар давхрын танхимын үзмэрийн үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө, интерьер дизайны төлөвлөлтийг тус тус боловсруулсан.

      Чингис хаан музейн барилга нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэлтэй, 9 давхар, 20500 ам дөрвөлжин метр талбайтай байхаар төлөвлөсөн. 2020 оны 12-р сарын байдлаар барилгын 9 давхрын цутгалтын ажил дууссан. Дотоод дулааныг татаж эхэлсэн бөгөөд дотоод өрлөг болон шавардалтын ажил дуусах шатандаа хэвийн үргэлжилж байна.

      Монгол улсын Соёлын яам

    • modal-poster

      БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

      Монгол Улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд 1956 онд өөрийн гэсэн байртай болж Улсын Төв Музей нэртэйгээр музейн үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Улсын Төв Музей нь соёлын өв болон байгалийн чиглэлээр өргөн хүрээнд цуглуулга, дэглэлтээ хийж ирсэн ба музейн цаашдын хөгжил дэлхийн нийтийн чиг хандлагыг үндэслэн төрөл чиглэлээр нь хөгжүүлэх зорилгоор 1991 онд Улсын төв музейг хэд хэдэн чиглэлээр хуваан төрөл чиглэлийн музейнүүд хөгжиж эхэлсэн. Энэ үед Улсын Төв Музейн байгалийн тасгийг төрөлжүүлэх хөгжүүлэх шийдвэр гарч Байгалийн Түүхийн Музейг байгуулсан байна.

      1991 он бол улс орны нийгмийн шилжилтийн эхэн үе тул хөрөнгө санхүүгийн хүндрэл соёлын салбарт хамгийн гол асуудал байсан юм. Энэ нөхцөлд музейн захиргаа хамт олон бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж 10 гаруй жилийн хугацаанд  физик газарзүй, геологи, ашигт малтмал, палеонтологи, шувуу, ургамал, шавж, хоёр нутагтан, хөхтөн амьтад, хүний гарал үүслийн гэсэн чиглэлээр 40 гаруй танхимд үзмэрээ дэглэн нийтэд үйлчилж байсан түүхтэй.

      Музейн хамт олон сан хөмрөгөө арвижуулах түүнд дүн шинжилгээ хийх, үзмэрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, бүртгэл мэдээллийг шинэчлэх, эрдэм шинжилгээний тодорхойлолтыг үзмэр бүрт хийх, судалгаа шинжилгээний ажлыг шинэ түвшинд хүргэж ахиулах, материаллаг баазаа бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг орчин үеийн техник хэрэгсэлээр хангах, боловсон хүчнээ чадавхижуулах, тэднийг давтан сургах, үргэлжлүүлэн сургах, ялангуяа гадаад харилцаагаа хөгжүүлэх гэсэн чиглэлийг эрхэм зорилгоо болгон ажилласан юм. Ингэснээр музей бүх талаараа бэхжин улмаар үзэгчдэд тав тухтай орчин бий болж хүүхдэд ээлтэй байгууллага болох зорилт хэрэгжинэ гэж үзсэн болно.

              Байгалийн түүхийн музей нь Монгол орны байгалийн өвөрмөц онцлог, зүй тогтоц, түүнд тархсан биологийн олон янз байдлыг нэг дор үзэх, танин мэдэхүйн цогц мэдээлэл, мэдлэг олгодог боловсрол, сургалт, сурталчилгааны хамгийн том төрөлжсөн төв юм. Музей нь байгуулагдсан цагаасаа эхлэн  хээрийн хайгуул судалгааг эрчимжүүлж жил бүр  400-600 үзмэрээр  баяжигдсаар одоо тус музейд 12000 гаруй үзмэр хадгалагдаж байна. Энэ сан хөмрөгт дэлхийд хосгүйд тооцогдох ховор палеонтологийн олдворууд, солирууд, эрдэс баялаг ашигт малтмалын дээжис, биологын олон янз байдлыг илтгэх амьтдын чихмэл, хүний гараар бүтээсэн байгалийн өвийг төлөөлөх үнэт үзмэрүүд хадгалагдаж байна. Эдгээрийн дотор мөнгөөр үнэлэх боломжгүй хосгүй үнэт үзмэрүүд олон байдаг.

      1956 онд ашиглалтанд орсон музей барилгын ашиглалтын хугацаа дуусаж цаашид нийтэд үйлчлэх боломжгүй болсон тул 2013-2019 оны хооронд  нийтэд үйлчлэх үйлчилгээгээ түр хугацаанд зогсоосон байдаг. Тус музей нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн  Засгийн Газрын 281 дүгээр тогтоолоор Палеонтологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Үлэг гүрвэлийн төв музейтэй нэгдэж үйл ажиллагааны цар хүрээ хүчин чадал нэмэгдэж өнөөдөр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

       Монгол Улсын Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн Азид томоохон тооцогдох орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарч  Их тэнгэрийн аманд 6,6 га газарт 39000 м2 талбай бүхий барилгын ажлыг эхлүүлээд байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол улс музейн түүхэнд дахин нэг шинэ хуудас эргүүлж музейн хөгжлийн шинэ шат эхлэх нь  тодорхой.

      Монгол улсын Соёлын яам

    • modal-poster

      ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР

      Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

      • Үндэсний болон сонгодог урлагийг  хөгжүүлж, шинэ түвшинд гаргах хамгийн том орон зай
      • Олон Улсын хэмжээний уралдаан тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэнэ.
      • Үндэсний урлагийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар соёлын аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ.

      Төслийн явц                          10 %

      • Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмших зөвшөөрөл гарсан.
      • Барилгын зураг төслийг Бьюлдингс Техноложи ХХК хийж, загвар зургийг батлуулахаар хүлээлгэж өгөөд байна.

      Төслийн тойм мэдээлэл

      Хэрэгжих хугацаа                          2020-2023

      Төслийн хүчин чадал                   49500 м2 талбайтай, 2500 хүний их танхим, 1500 хүний дуулалт жүжгийн танхим, 800 суудал  бүхий хөгжмийн танхимтай.

      Шинэ ажлын байр                          400

      Байршил                                             Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

      Нийт санхүүжилт

      Санхүүжилтийн эх үүсвэр           Улсын төсөв

      Монгол улсын Соёлын яам

    • modal-poster

      ҮНДЭСНИЙ АРХЕОЛОГИ, УГСААТНЫ ЗҮЙН МУЗЕЙ, ЛАБОРАТОРИ

      Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

      • Археологи, угсаатны зүйн холбогдолтой үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, судалж, сурталчлах, соёл, боловсрол, шинжлэх ухааны дэлхийн жишигт нийцсэн цогц музейтэй болно,
      • Музейн үйлдвэрлэл, үйлчилгээний нэр төрлийг олшруулах замаар аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлнэ.

      Төслийн явц                          15%

      • Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан..
      • Газрын захирамж, гэрчилгээ гарсан.

      Төслийн тойм мэдээлэл

      Хэрэгжих хугацаа                          2021-2023

      Төслийн хүчин чадал                   8.600 м2 талбайтай

      Шинэ ажлын байр                          80

      Байршил                                             Төв аймаг, Зуунмод сум, Номт баг

      Нийт санхүүжилт

      Санхүүжилтийн эх үүсвэр           Улсын төсөв

      Монгол улсын Соёлын яам

    • modal-poster

      МЭРГЭН ТОНЬЮКУКИЙН МУЗЕЙ ЦОГЦОЛБОР

      Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

      • Тоньюкукийн цогцолбор дурсгалыг хадгалж хамгаалах, судалж, сурталчлах ил музейтэй болно.
      • Музейн үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн тохилог орчинд чанартай хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэж, үндэсний хэмжээний арга хэмжээ, хурал, зөвлөгөөн хүлээн авах боломжтой болно.

      Төслийн явц                          15%

      • Музей байгуулах, үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, барилгын зураг төслийг боловсруулсан.
      • Музейн барилга байгууламжийг Монгол Улсын норм дүрэмд нийцүүлж баталгаажуулах ажил хийгдэж байна.

      Төслийн тойм мэдээлэл

      Хэрэгжих хугацаа                          2018-2021

      Төслийн хүчин чадал                   Жилд 15.000 хүнд үйлчлэх боломжтой

      Шинэ ажлын байр                          Шууд –18, Шууд бусаар – 50

      Байршил                                             Төв аймаг, Эрдэнэ сум

      Нийт санхүүжилт

      Санхүүжилтийн эх үүсвэр           БНТУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалт / ТИКА

      Монгол улсын Соёлын яам

    • modal-poster

      ХӨВСГӨЛ НУУР МУЗЕЙ, СОЁЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

      Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

      • Хөвсгөл нуурын байгаль экологи, соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, судалж, сурталчлах соёл, боловсрол, шинжлэх ухааны цогц музейтэй болно.
      • Музейн үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн тохилог орчинд чанартай хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэж, нуурын талаарх мэдээллийг хүртээмжтэй хүргэх боломжтой болно.

      Төслийн явц                          5%

      • Музей, соёл мэдээллийн төв байгуулах үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, барилга байгууламжийн хүчин чадлыг тооцох урьдчилсан судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

      Төслийн тойм мэдээлэл

      Хэрэгжих хугацаа                          2020-2024

      Төслийн хүчин чадал                   Жилд 300.000 хүртэл хүнд  үйлчилэх хүчин чадалтай

      Шинэ ажлын байр                          Шууд –30, Шууд бусаар –1000

      Байршил                                             Хөвсгөл аймаг, Хатгал сум

      Нийт санхүүжилт

      Санхүүжилтийн эх үүсвэр           Улсын төсөв /  Хувийн хэвшил / Гадаадын хөрөнгө оруулал

      Монгол улсын Соёлын яам

    • modal-poster

      ТӨВ АЗИЙН ТҮҮХ, СОЁЛЫН ГОЛОМТ ЦОГЦОЛБОР

      Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

      • Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын хөндийн соёлын биет болон биет бус өвийг судлах, хамгаалах, сурталчлах үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтад орж түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг түшиглэн ил музей байгуулна.
      • Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын хөндийг дагасан нүүдэлчдийн төрт ёсны түүхэнд холбогдох үнэт зүйлсийг судалж, сурталчлах тогтвортой механизм бүрдэнэ.

      Төслийн явц                          5%

      • Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын хөндийд орших үл хөдлөх дурсгалыг түшиглэн ил музей байгуулах, соёл мэдээллийн төв байгуулах урьдчилсан судалгаа хийгдэж байна.

      Төслийн тойм мэдээлэл

      Хэрэгжих хугацаа                          2021-2024

      Төслийн хүчин чадал                   Жилд зорих жуулчдын тоог 3 дахин өсгөх боломж бүрдэнэ

      Шинэ ажлын байр                          150

      Байршил                                             Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал сумд

      Нийт санхүүжилт

      Санхүүжилтийн эх үүсвэр           Улсын төсөв

       

      Монгол улсын Соёлын яам

    • modal-poster

      ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР

      Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

      • Хүүхдэд урлагаар дамжуулан гоо зүйн мэдлэг олгож, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгаль, эх дэлхий, үндэсний өв соёлоо хайрлан хамгаалдаг эх оронч иргэн болгон төлөвшүүлнэ.

      Төслийн явц                          10 %

      • Цогцолборын ерөнхий төлөвлөлт, үндсэн чиглэлийг тодорхойлсон баримт бичиг боловсруулсан.
      • Газрын асуудал шийдэгдсэн, кадастрын зураглал хийгдсэн.

      Төслийн тойм мэдээлэл

      Хэрэгжих хугацаа                          2021-2024

      Төслийн хүчин чадал                   600 хүүхдийн багтаамжтай их танхим, 150 хүүхдийн багтаамжтэй бага танхим бүхий 2 танхимтай хүүхэлдэйн театр байна.

      Шинэ ажлын байр                          95

      Байршил                                             УБ Чингэлтэй дүүрэг 5 хороо, Тасганы овоо

      Нийт санхүүжилт

      Санхүүжилтийн эх үүсвэр           Улсын төсөвХувийн хэвшил 

      Монгол улсын Соёлын яам

    • modal-poster

      ХҮҮХДИЙН НОМЫН САН

      Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

      • Хүүхэд, залуучуудын өөрийгөө хөгжүүлэх, соён гэгээрлийн төв болно
      • Орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан номын сан бий болж, хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх соёл амралтын төв болно
      • Зөв Монгол хүнийг төлөвшүүлнэ

      Төслийн явц                          5%

      • Газрын асуудал
      • Газрын кадастрын зураг хийгдсэн
      • “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-тай хамтран хөрөнгө босгож байгаа

      Төслийн тойм мэдээлэл

      Хэрэгжих хугацаа                          2021-2024

      Төслийн хүчин чадал                   400 уншигчийн суудалтай 8848 м кв талбай бүхий 16 уншлагын танхим

      Шинэ ажлын байр                          130

      Байршил                                             УБ Чингэлтэй дүүрэг 5 хороо, Тасганы овоо

      Нийт санхүүжилт

      Санхүүжилтийн эх үүсвэр           Улсын төсөв  / Хувийн хэвшил 

      Монгол улсын Соёлын яам

Статистик мэдээ

Зургийн цомог

Ном хэвлэл