| | | |
Мэдээ

УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН 1%” УРИАЛГЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2022-09-21 826

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, салбар бүр Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч, хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, манлайлалтай ажиллахаа амлан, тодорхой уриалгуудыг дэвшүүлсэн.

          Соёлын салбараас “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор соёлын салбарын байгууллагуудад:

1.    “Хөшиг нээгдэх бүрд-хүргэх нэг үг” уриалгыг хэрэгжүүлж соёл, урлагийн үзвэр, үйлчилгээ, соёл, олон нийтийн ажил бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулсан уриалга хүргэж хэвших;

2.    “Хүүхэд хөгжлийн хувийг бий болгох” соёл, урлагийн үзвэр, үйлчилгээний худалдаалагдсан тасалбарын орлогын 1 хувийг өөрийн байгууллагын хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой үр дүнд хүрэхүйц төсөл, арга хэмжээнд зарцуулан ажиллахыг

         Соёлын сайдын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Салбарын хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр албан даалгавраар даалгасан.

Энэхүү албан даалгавар, уриалгыг идэвхтэй дэмжин Улсын Хүүхэлдэйн театр 2022 оны намар цагийн нээлтийн тоглолтууд эхэлсэнтэй холбогдуулан тоглолт бүрийн  постер болон мэдээлэл дээр “Хүүхэд хөгжлийн 1 хувь”-ийн лого болон текстэн мэдээллүүд, тоглолт эхлэх үед хөшиг нээгдэхийн өмнө бүх үзэгчдэд уриалга үгийн хамт хүргэж байна.

Соёлын салбарын байгууллагууд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр дэвшүүлсэн дээрх хоёр уриалгын хэрэгжилтийг жил бүрийн 10 дугаар сарын 25-ны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүргүүлж ажиллах юм.

Бусадтай хуваалцах