| | | |
Мэдээ

Экспортыг дэмжих төслийн "Түншлэлийн хөтөлбөр" зарлагдлаа

2022-04-20 709

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia-тай хамтран "Түншлэлийн хөтөлбөр"-өө дахин нээлээ. 

Түншлэлийн хөтөлбөр нь экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгодог. Хөтөлбөрт нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, 50 сая төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой.

Тус хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх ба нэг аж ахуйн нэгж 300 сая, кластер 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой юм. 

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу. https://www.edp.mn/FinSupport/

Хамтран хэрэгжүүлэгч: Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia

Бусадтай хуваалцах