| | | |
Мэдээ

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-28 220

Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 399, 340 тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах" гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургалтыг Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран зохион байгууллаа. Тус сургалтад Соёлын яам болон театр, музей, номын сангийн харьяа байгууллага, орон нутгийн соёл урлагийн газрын 2000 гаруй албан хаагчид хамрагдаж, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн хор хөнөөл, аюул заналаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл авлаа.

Бусадтай хуваалцах