| | | |
Мэдээ

“МӨНГӨН МОД 2023” ОНЫ ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ, УРАН БҮТЭЭЛЧИД ТОДРОХОД БЭЛЭН БОЛЛОО

2024-03-25 163

“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон Соёл, урлагийн салбарын 2023 оны шилдгийн шилдгүүдээ шалгаруулах уламжлалт “МӨНГӨН МОД” наадмын цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

Мөнгөн мод наадмаар үндэсний болон сонгодог орчин үеийн урлагийн төрөл зүйлийг уран сайхан, дүрслэл, ур чадварын өндөр түвшинд бүтээн туурвисан шилдэг 13 бүтээл, тайз, дэлгэцийн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үзэгчдийн талархлыг хүлээсэн шилдэг 12 уран бүтээлчдэд Мөнгөн мод цомыг тус тус гардуулна. “Мөнгөн мод 2023” наадам 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагт Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт тодрох болно.

Бусадтай хуваалцах