| | | |
Мэдээ

“ULAANBAATAR PHOTO WEEK-2024” ГЭРЭЛ ЗУРГИЙН НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

2024-03-19 99

“Ulaanbaatar Photo Week-2024” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Дэлхийд өрсөлдөх Монголын гэрэл зураг” уриатайгаар гэрэл зураг сонирхогч бүхний өмнө үүд хаалгаа нээлээ.

Соёлын яамны дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, Япон, Израил, БНХАУ болон Австрали улсуудын гэрэл зурагчдын шилдэг бүтээлүүдийг дэлгэн олон нийтэд танилцуулж буйгаараа өргөн цар хүрээтэй болж байна. Тус нэгдсэн үзэсгэлэнд гэрэл зургийн салбарын 10 холбоод, нийгэмлэгийн 80 уран бүтээлчийн 500 гаруй гэрэл зургийн бүтээлүүд “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 24-ний өдрүүдэд олон нийтийн хүртээл болох юм.

Бусадтай хуваалцах