| | | |
Мэдээ

“СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СУРГАГЧ” БАГШ НАР БЭЛТГЭГДЛЭЭ

2022-12-05 626

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, ”Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэсний нэгдмэл бахархлыг сэргээж, эх хэл, бичиг, түүх, өв соёл, эх оронч үзэл, зан заншил, өв уламжлалаа дээдлэх, соёлын үнэт зүйлсийг эзэмших, хүндэтгэх, хамгаалах сэтгэхүйг хөгжүүлэх, иргэдийн авьяас ур чадварыг нээн илрүүлж хөгжүүлсэн соёлын цогц чадамжийг нийт хүн амд төлөвшүүлж, бүх нийтийг соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлэх зорилтын хүрээнд “Бүх нийтийн соёлын боловсрол” сургалтыг яамны харьяа соёл, урлагийн үйлчилгээний 26 байгууллага, 21 аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёлын ордон, төвүүдийн нийт 60 мэргэжилтнийг хамруулан бүх нийтийн соёлын боловсрол, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, соёлын байгууллага, үйлчилгээгээр дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх “Соёлын боловсролын үндэсний сургагч багш” нарыг  бэлтгэлээ.

       Сургалтын агуулгад:

Бүх нийтийн соёлын талаар төрөөс баримталж буй бодлого

“Хүн амын соёлын боловсролыг дээшлүүлэхэд соёлын үйлчилгээг чиглүүлэх нь”

Эх хэлний боловсрол

XXI зуун ба урлагийн боловсрол

Музейн боловсрол

Хөгжим хүний хөгжилд

Бүжиг - бүх нийтийн урлагийн боловсролд

Соёл, чөлөөт цагийн үйл ажиллагааны мөн чанар, нийгмийн үүрэг

Соёлын салбарын хөгжилд залуучуудын үүрэг, оролцоо, манлайлал

Соёл, урлагаар дамжуулан хүүхэд өсвөр үеийг нийгэмшүүлэн төлөвшүүлэхүй”

Театрын сурган хүмүүжүүлэх арга зүй

Соёлын салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилт

Соёл, олон нийтийн үйл ажиллагаа дахь хүүхэд хамгаалал

Иргэдийг соён гэгээрүүлэх замаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах нь зэрэг сэдвүүдээр батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу сургалтыг Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш нар, Монголын сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоо, Монголын асрамж, халамж, хамгаалал, нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн холбооны мэргэшсэн сургагч багш нар хамтран зохион байгууллаа.

         “Соёлын боловсролын үндэсний сургагч багш”-аар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах юм.

Бусадтай хуваалцах