| | | |
Мэдээ

ЖИШИГ СОЁЛЫН ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-09-20 540

Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан соёлын төвийн тоог нэмэгдүүлж,  Соёлын төвийн орчин, үйл ажиллагаа, хүний нөөцийг бэхжүүлэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан 4 бүсээр  шалгаруулалтыг зохион байгуулж бүс бүрээс нэг жишиг соёлын төвийг шалгаруулсан.

Тэгвэл Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, СУИС-ийн Чанарын баталгаажуулалт, хөтөлбөрийн хорооны дарга Д.Одсүрэн, Монголын Үндэсний музейн “Музей судлалын мэргэжил, арга зүйн төв”-ийн дарга Д.Мөнхтогоо нар баруун болон хангайн бүсээс шалгарсан Говь-Алтай аймгийн Чандмань сум, Баянхонгор аймгийн Баянцагаан сумдын соёлын төвд ажиллаж байна. Энэ хүрээнд соёлын төвийн удирдлага зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж цаашдын хөгжлийн бодлогын төлөвлөлт хийж байна.

Энэ үеэр “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатай намрын “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийн хүрээнд Баянхонгор аймгийн Нийтийн номын сангаас Зохиолчдын холбоотой хамтран зарим сумдад хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, монгол хэлний яруу тансаг, үгийн арвин баялгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ховор номын үзэсгэлэн, зөөврийн номын сан, номын худалдаа, “Ном хож”, “Алтан хонх”  бүтээлийн уралдаан зэрэг соёл олон нийтийн арга хэмжээг зохион байгууллаа.

 

Бусадтай хуваалцах