| | | |
Мэдээ

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2022-09-29 184

Өнөөдөр Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхбат харьяа 26 байгууллагын дарга, захирал нартай уулзлаа.

Уулзалтаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмж болон Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийг танилцууллаа.

Зөвлөмжийн дагуу  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, ашиг сонирхлын зөрчилд тооцогдох нөхцөл байдал, гүйцэтгэл, зарцуулалтын тайлан, үр дүнгийн ил тод байдлыг төлөвшүүлэх ажлыг байгууллага бүр зохион байгуулах,  холбогдох  арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Бусадтай хуваалцах