| | | |
Мэдээ

СОЁЛЫН ЯАМНЫ АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СТАТИСТИКИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-09-28 205

Соёлын яам нь Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбарын хөгжлийн бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулж удирдахад шаардагдах мэдээллийг бүрдүүлэн, судалгаа шинжилгээ хийж, түүнд суурилсан шийдвэр гаргах бодлого баримтлан ажиллаж байна.

Үндэсний статистикийн хороотой нягт хамтран ажиллаж, соёлын салбарын статистикийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 2021-2022 онд хамтран ажиллах төлөвлөгөө батлан, хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Соёлын яамны албан хаагчдад зориулан 2022 оны 9-р сарын 28-ны өдөр төрийн нэгдсэн мэдээллийн сан “Төрийн их өгөгдөл” болон статистикийн мэдээллийг ашиглах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүйн талаар сургалт хийлээ.Уг сургалтаар  яамны албан хаагчид статистикийн мэдээллийг бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх талаар мэргэжил, арга зүйн ойлголт авч цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцов.

Цаашид соёлын салбарын статистикийн мэдээллийг олон улсын ангилал, арга зүйгээр бүрдүүлэн, боловсронгуй болгох ажлуудыг Үндэсний статистикийн хорооны дэмжлэгтэй хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Бусадтай хуваалцах